Өнгөрсөн хоногт зам тээврийн 230 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн хоногт зам тээврийн 230 дуудлага бүртгэгджээ

 Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр нийт 302 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 230 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар, сургуулийн насны 3 хүүхэд өртжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаа, мөргөлдсөн долоо, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Тухайлбал, БЗД-ийн нутаг Хууль сахиулахын их сургуулийн баруун замд Hummer H-3 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 12 настай Н-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Н нь ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байгаад замаар явж байсан тээврийн хэрэгслийн хажуугийн хэсгийг мөргөж гэмтсэн.

Мөн Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутаг шороон замд Hao Jian маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч Б нь амь насаа алджээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Уур амьсгалын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

Уур амьсгалын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн...