Хаврын хуурайшилтын үед иргэд хашааныхаа өнжмөл өвс, ногоог шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдлийг дагуулж байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 40 гаруй удаа ирсэн байна.
Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой хээрт ил задгай гал түлэхгүй байхыг тус газраас анхааруулав.
Сэтгүүлч Гэрлээ
+ There are no comments
Add yours