ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛНА

Сүүлийн жилүүдэд түлэгдэлтийн тохиолдол ихсэж түүнээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбогдуулан өнөөдөр 21 аймаг, 9 дүүргийн гэмтлийн эмч, Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч нарт цахим сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалт нь түлэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг дээшлүүлэх мэргэжил арга зүйгээр хангах зорилготой.

Сургалтыг ГССҮТ-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаа, түлэнхийн  ерөнхий ойлголт, эмчилгээ, эрт  үеийн шингэн сэлбэх эмчилгээ, хүүхдийн түлэгдлийн эмийн эмчилгээний тун хэмжээ, түлэгдэлтийн үеийн өвдөлт намдаалт, тээвэрлэлтийн үед анхаарах зүйлс, түлэгдэлтийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр зохион байгуулав.

+ There are no comments

Add yours