УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш 13.00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Тэрээр энэхүү жагсаалаа “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-тэй хамтран зохион байгуулах ажээ.
С.Жавхлан гишүүний хувьд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголд татвар нэмэхээр тусгасныг эсэргүүцэн, жагсаал хийхээ өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн билээ. Жагсаалын үеэр тэрбээр татвар нэмэх нь зөв эсэхийг иргэдтэй хэлэлцэх бөгөөд хэрэв иргэд татвар нэмэхийг дэмжиж байвал “бууж өгнө” гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Сэтгүүлч Д.Думаа
+ There are no comments
Add yours