Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны 2017 оны 3-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1,01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас нэг хувиар өссөн гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 3-р сарын үр дүнтэй харьцуулахад 3,34 хувиар буурсан байна. Үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,15 гарсан. Энэ нь өмнөх сараас 0,98 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,61 хувиар буурсан хэвээр байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,91. Суурь үеэс 8,7%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,99 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,10 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үзүүлэлт | Ерөнхий | Шинэ о/с | Хуучин о/с |
Индекс | 1,01 | 1,15 | 0,91 |
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/ | 1,0% | 15,4% | -8,7% |
Өмнөх сартай харьцуулахад | 0,17% | 0,98% | -0,99% |
Оны эхэнтэй харьцуулахад | 0,10% | -0,06% | -1,04% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад | -3,34% | -0,61% | -6,10% |
+ There are no comments
Add yours