Б.Бадрал: УИХ нь данхайчихсан, хэнийг ч ажлыг нь хийлгэдэггүй

Б.Бадрал: УИХ нь данхайчихсан, хэнийг ч ажлыг нь хийлгэдэггүй

Ардын их хурал хөдөлгөөнөөс   Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх зөвлөлийг байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нарт мэдэгдэл хүргүүлж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.

АИХ хөдөлгөөний зохицуулагч Б.Бадрал “Хоёрдугаар сарын 9-нд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Үүний дараа дөрөвдүгээр сарын 7-нд УИХ-ын 4 дүгээр тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай, зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгуулах тухай гэсэн тогтоолууд гарсан. Хууль хэрэгжүүлэх талаасаа нэлээд нааштай юм шиг мөртлөө цаана нь бүдэг бадаг асуудал байна уу гэж  үзэж байна. Энэ дөрөвдүгээр сарын 29,30-нд зөвлөлдөх санал асуулгыг явуулна. Бид үүнийг хууль эрх зүйн дагуу явж байна гэж үзэж байгаа, үүн дээр маргах зүйл байхгүй. Хамгийн гол нь үүнийгээ хэр зөв явуулах вэ. Хэлэлцэхээр болсон зургаан зүйл асуулга нь цаасан дээрээ өнөөгийн цаг үеийн асуудлыг илэрхийлж чадаж байгаа юм шиг мөртлөө цаадах зорилго нь өөр байж магадгүй гэж бид үзэж байна” гэлээ.

Мөн тэрээр “УИХ бол данхайчихсан, хэнийг ч ажлыг нь хийлгэдэггүй, өөрсдийгөө ухаантай хамгийн том байгууллага гээд үзчихсэн байдаг. Үүний дээр хяналт тавьдаг байгууллага бол дээд танхим буюу Ардын их хуралтай болъёо гэж бид хэлээд байгаа. Ардын их хурал бол цоо шинэ зүйл биш. 1990-1992 онд Манай Монгол Улс ийм тогтолцоотой байсан. Үүнийгээ сэргээе гэж байгаа. Энэхүү мэдээллийн дараа Төрийн ордонд мэдэгдлээ гардуулж өгнө гэлээ.

 

Сэтгүүлч Г.Гэрлээ

2 thoughts on“Б.Бадрал: УИХ нь данхайчихсан, хэнийг ч ажлыг нь хийлгэдэггүй

  1. Hudlaa bitgii shaatsgaa.ta nar erh barij bhdaa bas l iim baisan muusain gulugnuud

  2. Naad taliin shavar arslan shig avgai chin hotod geltsijn darga baihdaa yag adilhan bsn dag

Leave a Reply

Your email address will not be published.