Ш.Батбаатар: Миний эхнэр өрнөөсөө болж амиа хорлоогүй

Ш.Батбаатар: Миний эхнэр өрнөөсөө болж амиа хорлоогүй

 Завхан аймгийн Идэр сумын төрийн албан хаагч ажлаасаа халагдсанаас болж амиа хорлосон хэргийн талаар ташаа мэдээлэл олон нийтэд цацагдаж байгаа учраас Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар, талийгаачийн төрсөн ах н.Эрдэнэцогт, нагац ах С.Доржсүрэн болон өмгөөлөгч Б.Батмөнх нар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Талийгаачын нөхөр Ш.Батбаатар “Миний эхнэрийг маш их өртэй байсан. Түүнээсээ болоод амиа хорлосон гэж яриад байна. Өр байхгүй. Бид банкнаас 12 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн. Түүнийгээ төлж дуусах дөхөөд нэмээд 3 сая төгрөгийн цалингийн зээл аваад байсан. Нэг их өрөнд ороод түүнээсээ болоод амиа хорлосон юм биш. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлосон гэх юм. Бид олон жил эвтэй найртай ханилсан. Ерөөсөө сонгуулиар ль нам ялна,  нутаг орны удирдлагууд тухайн намын хүнээ ажилд авдаг, ах дүүгээ томилдог замбараагүй байдал үүсээд байна. Ажлаас зүй бусаар халагдаж сэтгэл санааны дарамтанд орсон байсан. Гэхдээ хэрэг гарсан өдөр сэтгэл санаа нь өмнөхөөсөө тайван байсан.  Надад  амиа хорлочих вий гэж сэрэмжилмээр байдал мэдрэгдээгүй.

Унтаж байгаад босоод гарахаар нь “Хаачих нь вэ” гэж асуухад “Бие засаад ирье” л гээд гарсан. Тэрүүхэн хугацаанд би унтчихсан байсан. Нэг сэрээд хартал орж ирээгүй байхаар нь гараад хартал амиа хорлочихсон байсан” хэмээн ярьлаа.

Талийгаач Т нь тус сумын төрийн албанд 2005 оны есдүгээр сараас нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн байна.  2015 оны гуравдугаар сарын 9-нд сумын ЗДТГ-т санхүүгийн шинэ албыг үүсгэн байгуулсан аж. Нутгийн удирдлагууд санхүүгийн албыг үүсгэн байгуулснаар төрийн сангийн мэргэжилтэн Т.Сэлэнгийг тус албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчоор томилж, талийгаач Т-г төрийн сангийн мэргэжилтнээр түр томилжээ. Хуулийн дагуу шинээр байгуулагдсан нэгжид төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Үүнд иргэн Нямжав, Тэгшжаргал өөр бусад хүмүүс оролцсон. Тухайн шалгалтын дүнгээр иргэн Нямжав хамгийн өндөр оноо авч шалгарсан. Гэсэн ч түүнийг төрийн сангийн мэргэжилтний ажилд томилох болоход хуулийн зөрчил үүссэн тухай өмгөөлөгч Б.Батмөнх хэлж байна.

Талийгаач Т-ын нагац ах С.Доржсүрэн хэлэхдээ “Дүү маань эрүүл саруул байсан.  Шалтгаан нь ердөө л намчирхаг байдал, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй. Талийгаач аль ч намын гишүүн байгаагүй. Сумандаа 20 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан. Сонгуулиар ардчилсан нам ялалт байгуулахад миний дүүг намын харьяаллаар халсан.  Сумын Засаг дарга Баярмаа, орлогч дарга Болдбаатар бүгд садан төрлийн холбоотой. Талийгаачийн оронд томилогдсон Нямжавын нөхөр сумын орлогч даргын эхнэр. Эгч нь сумын санхүүгийн албаны дарга. Тэд манай дүүд асар их дарамт үзүүлсэн.  Засаг даргын орлогч Болдбаатарын өрөөнд түүний эхнэр  Нямжав нь орж ирээд өдөр бүр талийгаачийг ажлаа өг хэмээн дарамталж байсан. Улмаар сэтгэл санаа нь маш хүнд байдалд орсон. Үүнээс болж амиа хорлосон гэж бид үзэж байгаа” гэлээ.

С.Нямжавыг төрийн албанд аваагүй тухай Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаярын хүсэлт. 2015.07.28

С.Нямжавыг төрийн албанд аваагүй тухай Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаярын хүсэлт. 2015.07.28

Сэтгүүлч Баясгалан

4 thoughts on“Ш.Батбаатар: Миний эхнэр өрнөөсөө болж амиа хорлоогүй

  1. obchtei xuurnuud shuu,buur uls toriin xenee tysaad ,don shugeljee.amia xorlox xurtel

Leave a Reply

Your email address will not be published.