Хяналтын камерын тусламжтайгаар хүн амины хэрэг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан олон төрлийн шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Иргэдийн мэдээлэл, хяналтын камерын тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаант байрлах гутал засварын газарт 2016 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 06-ны хооронд иргэн Н нь гадны нөлөөтэй нас барж, цогцсыг голоор нь нугалан, шуудайд хийсэн байдалтай олдсон гэмт хэргийг Э гэгч үйлдсэнийг илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах, орон сууцны барилгын орц, гадна орчин, гэр хорооллын гудамж талбай зэрэг газруудыг камержуулах зорилгоор “60 сая” төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа аж.

Сэтгүүлч Г.Думаа

+ There are no comments

Add yours