Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана. Хуралдаанаар төсвийн тодотголын 3 ба 4 дэх хэлэлцүүлгийг хийхээр товложээ. Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Түүнчлэн нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх аж.
Сэтгүүлч Намуун
+ There are no comments
Add yours