УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 58 гишүүн оролцож 74.1 хувийн саналаар баталлаа.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил “42 оффшор улс орноос Монгол руу хөрөнгө оруулж болохгүй гээгүй. Төрийн алба хааж байгаа бол эдгээр улс орнуудад мөнгө байршуулж, данс нээлгэхийг хориглож байгаа юм. Эдгээр улс орнуудад татвараас зугтах, мөнгө угаах ажилтай холбоотой асуудлууд яригддаг. Тийм учраас оффшор данс, хөрөнгөтэй байя гэвэл төрийн албанаас гарах хэрэгтэй” гэлээ.
Сэтгүүлч Д.Думаа
+ There are no comments
Add yours