ИМПОРТЫН ТАМХИНД НОГДОХ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ НЭМНЭ

1 min read

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар  импортын тамхинд ноогдох албан татварыг ирэх сараас нэмэгдүүлэх саналыг дэмжсэн юм.

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ.

Хуулийн төслийн танилцуулгад импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба ирэх сараас энэ хувь 30 болж өсөх ажээ. Тамхины татварыг нэмэгдүүлсэнээр тамхидалд багасах ялангуяа үнэд мэдрэг байдаг хүүхэд, залуусын тамхидалд буурах эерэг талтай талаар хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours