З.Дүүрэнбилэг: Ц.Нямдоржийг тагнуулын ерөнхий газраар шалгуулна

“Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газарт албан шаардлага хүргүүлэх тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Уламжлалт тусгаар тогтнол” холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг “ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг 2000 оноос хойш шалгуулахаар хөөцөлдөж байсан.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбогдох ноцтой асуудал юм. 17 жил өнгөрөхөд энэ хэргийг шалгах ёстой тагнуулын байгууллага шалгасангүй. ТЕГ-ын дарыг 17 жилийн хугацаанд долоогоос найман удаа сольсон. 2000 онд генерал Ж.Баатарт хүний нэр төр гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, долоон жилийн хорих ял оноосон. Эдгээр мэдээллүүдээс дүгнэж мэдээлэх гэсэн юм.  Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2008 онд гаргасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт гарчихсан байхад нарийн царигийн төмөр тавиулах асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уухайлан дэмжиж явсан хүн. Энэ талаарх баримт  ч бий.

Эрүүгийн хууль, эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулийн төслөөр Монголын тусгай албан хаагчдыг ажилгүй болгох төсөл санаачлан зүтгэж байсан хэсэг гишүүдийн дотор түүний нэр бас цохиж л явсан.

2015 оны 8 дугаар сард өршөөлийн тухай хууль батлагдсан. Өршөөлийн хуулийн дараа эрүүгийн байцаан шийтгэх хуулийг задалж орхисон. Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажилласан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Би хууль зүйн сайд байхдаа хилийн цэргийг хилийн цагдаа болгох талаар олон жил бодож яваа юм.

Аливаа батлагдаж байгаа хуулин дээр гадны нөлөөллүүд их байна. Ялангуяа 2014 онд шинэчлэгдэн батлагдсан газрын тосны тухай хууль байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга Гарамгайбаатарын захирамжаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлын хэсэг байгуулж энэ хууль дээр ажилласан. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун уг хуулийг өөрөө санаачлаад ажлын хэсэг байгуулаад ажиллаж байхад давхар гурван хүнтэй ажлын хэсэг байгуулчихсан. Харин УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тэргүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтээр хуулийг баталчихсан.

Эд нарын батлуулсан хууль нь Монголын тал газрын тосны олборлолтоос ногдол ашиг авахыг багасгасанд л хамаг учир байгаа юм” гэсэн мэдээлэл сэтгүүлчдэд өглөө.

Мөн тэрээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар ТЕГ-ын дарга Б.Хурцад албан шаардлага хүргүүлнэ”гэлээ.

Сэтгүүлч Намуун

3Comments

Add yours
  1. 1
    Зочин

    Нямдоржийг шалгуулаад юу ч олж долоохгүй,хашир бурхи араа мэдэж л юм хийгэ шүү дээ

  2. 2
    Зочин

    Ene Nymdorj zevuun ovgon,uxuulaad uxuulaad yaj ch chaddagui ym daa,gexdee odoo tetgevertee suugaad amar jimer suuj baigaad uxvel taarna,daanch shunal ni xyzgaargui ym da,3,4uyeree idex xooloo l belddeg baix

  3. 3
    Anonymous

    Нямдорж гэдэг хүн Монголын төрийг самрах,төрийг хүчгүй болгоход их үүрэг гүйцэтгэсэн.Тагнуулын хэргийг нэн даруй шалгах ёстой.

+ Leave a Comment