Хоолны хордлогоор хүүхэд нас баржээ

Хоолны хордлогоор хүүхэд нас баржээ

Төв аймгийн Батсүмбэр сумын дунд сургуулийн сурагчид хоолны хордлогоор өвчилж, нэг хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хоолны хордлогоор өвчилсөн хүүхдүүд нэг айлын дөрвөн хүүхэд байсан бөгөөд сургуулийн дотуур байранд амьдардаг байжээ. Хүүхдүүд сурагчдын ээлжит амралтаар гэртээ амарч ирээд дотуур байрандаа хоносны маргааш нь уг хэрэг гарсан байна. Хэргийг холбогдох мэргэжлийн байгууллагууд болох цагдаа, мэргэжлийн хяналтаас шалгаж байгаа юм байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Сэтгүүлч Д.Мягмаржаргал

 

Leave a Reply

Your email address will not be published.