Унаган байгалиар нь хадгалж үлдээхийг зорих хэрэгтэй

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол орны байгаль, цаг уур амьсгалын үнэн нөөц” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр боллоо.

Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийг тодорхойлох мэдээ мэдээллийн баталгаажилт, үнэн бодит мэдээлэл гаргах судалгаа шинжилгээний ажлын өнөөгийн түвшин, чанарт дүгнэлт хийж, цаашид сайжруулах арга зам, зорилтуудыг тодорхойлох, байгаль, уур амьсгалын нөхцөл, нөөцийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь энэхүү хурлын гол зорилго ажээ.

 Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт , инновацийг бүрэн утгаар нь олж мэдэж оновчтой ашиглаж чадвал байгаль, уур амьсгалын аливаа нөөцийн үнэ цэнийг “экосистемийн үйлчилгээ” хэлбэрээр ихээхэн нэмэгдүүлэх боломж байгаа юм. Чухамхүү энэ чухал асуудлыг хөндөж байгаад энэ удаагийн онол практикийн бага хурлын ач холбогдол оршиж байна гэдгийг  тус хуралд оролцсон эрдэмтэн судлаачид онцоллоо.

Сэтгүүлч Баясгалан

+ There are no comments

Add yours