Төв аймгийн нутаг дэвсгэр болох Тавантолгойд хээрийн сургуулилалт хийж байгаад хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан осол өчигдөр гарсан. Уг асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар “2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний 17:40 минутын орчимд байлдааны сургуулилалт хийж байх явцад байлдааны гранат тэсэрч хоёр цэрэг амь эрсдэж, 8 цэрэг шархадсан осол гарсан. Амиа алдсан 355-р ангийн ахлагч Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нарын ар гэр, төрөл төрөгсдөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Зэвсэгт хүчний хэмжээнд хавар, намрын улиралд хээрийн сургуулилалт шалгалт явуулдаг. Төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Ослын шалтгааныг тодруулахаар БХЯ, ЗХЖШ-аас хоёр ажлын хэсэг томилогдсон. Шархадсан найман цэргийг Цэргийн төв штабад авчирсан” гэв.
Тэрээр мөн Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний штабаас өчигдөрөөс хойш шархадсан албан хаагчдын гэр бүлийхэнтэй холбоо тогтоож ажиллаж байгаа. Өчигдөр шөнө тухайн газарт ажиллаж байсан зарим цэргийн албан хаагчдаас мэдүүлэг авсан байгаа. Гурван цэргийн албан хаагч сэтгэл зүйн шоконд орсон байж болзошгүй гэж хяналт, шинжилгээнд оруулсан. Тэр гурван цэргийн биеийн байдал зүгээр. Бэлтгэлийг амь эрсдсэн алба хаагч Б.Мөнгөншагай ахалж байсан. Энэ хэргийн талаар бид эргэн мэдээллэнэ” гэлээ.
Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Дэд хурандаа Т.Сүхбаатар “Осол болсон даруйд эмнэлэгийн яаралтай тусламжийг үзүүлсэн. Хоёр албан хаагч хүнд зэргийн гэмтэлтэй. Нас барсан хоёр цэргийн хувьд хүнд зэргийн бэртэлтэй амь насыг нь аврах боломжгүй байсан. Ослын талаар мэдээллийг шуурхай хүлээн авч, 2 эмнэлэгийн баг бүрэлдэхүүн очиж яаралтай тусламж үзүүлсэн. Хоёр цэргийн албан хаагч яаралтай мэс засалд орсон. Өнөөдөр хоёр албан хаагчийн биеийн байдал хэвийн, эрчимт эмчилгээний тасагт, эмчилгээ хийлгэж байгаа” гэв.
Сэтгүүлч Гэрлээ
Yagaad vhej iim olon hvn sharhdachixvaa henii buruunaas bolood ter ve barag uursduu gvij ochood iim yum bolchixson yum shig yrih yum
Хайран сайхан залуус, хүний амь үргэдчихсэн байхал ийм юм яриад сууж байхы
Монголд хүний амь нэг иймэрхүү л үнэлэмжтэй ,чааваас
Хариуцлага тооцож ,арга хэмжээ авчхаад дараа нь ийм юм яридаг болоосой,арай л юмаа
бат-эрдэнэ огцорч бас хажууд нь хуцаж байгаа нөхдийг хөөж явуулах хэрэгтэй армиас. архи, авгайгаас илүү гардаггүй лаларуудаас болж эрдэнэт хүний амь энгийн иргэдийн амь нас эрсдэж байна.
Хурдан шуурхай мэдээлэл өгч байгаад баярлалаа,гэхдэж л хайран сайхан залуучууд харамсалтай байнаа,ум мани бадми хум
Бүдүүн хурандаа дарга нарыг ажилаа хийлгэдэг блгоочээ.Ажилаа мэргэжилээ мартсан төгцөгүүд
yagaad uhej iimolon tsere shahda be genee t1 genee huni ami nas
Emchilgee hariutsan darga ded hurandaa svhbaatar bilvv bas l heneggvi nuhur duu huurhii eejiig maani buruu onosh taviaad burhanii orond avaachaj bilee