Үнэт цаасны мэдлэг олгох сургалт болно

Хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаасны мэдлэг олгох сургалт энэ сарын 17-нд эхэлнэ. Сургалтыг санхүүгийн болон үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд удирдан явуулах юм байна.

Хөрөнгийн зах зээл, Үнэт цаасны арилжаа, Үнэт цаасны төлбөр тооцоо, Хадгаламжийн үйл ажиллагаа, Хувьцааны ач холбогдол өгөөж ба эрсдэл, IPO үнэт цаас олон нийтэд санал болгох үйл ажиллагаа зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгөх ажээ.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours