Хүүхдийн мөнгийг ялгаварлаж өгснөөр 187.2 тэрбум төгрөг хэмнэнэ

 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах арга зарим арга хэмжээний тухай” тогтоол өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Хүүхдийн мөнгийг  өрхийн 60 хувьд олгож байгаа юм. Үлдсэн 40 хувьд 2019 оноос нөхөн олгохоор төлөвлөсөн. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу хүүхдийн мөнгөний хамрах хүрээг дахин нарийвчилж зорилтот бүлэгт олгох, хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдэд 2019 оноос нөхөн олгох шийдвэрийг цуцлахаар тогтоолд өөрчлөлт оруулж байгаа аж.

Мөн хүүхдийн мөнгөнөөс гарах хэмнэлтийг 27 мянган өрхийн 150 мянга орчим хүнд хүргэдэг “Хүнсний талон”  хэлбэрээр олгохоор төлөвлөөд байгаа юм.

Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголоор 2016 оны 7 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу сард дунджаар 660 мянган хүүхдэд олгохоор төлөвлөсөн байна. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд 218.8 тэрбум төгрөг олгожээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг зорилтот бүлэгт шилжүүлснээр 2018-2020 онд 187.2 тэрбум төгрөг хэмнэх ажээ.

Сэтгүүлч Гэрлээ

5Comments

Add yours
  1. 3
    Bavuujav

    xuxdiin mongiig anxnaasaa ogch chadaxgui bol yax gej xudlaa amaldag ym be,xudlaa amalj garch irchixeed zavaan ymnuud chin,daxij ta nar garna gej goridsnii garz shuu

  2. 4
    Tulga

    Mongol uls elgeeree molhoj tuildaj guistejee huuhdiin mongoo hasaj ylgavarlaad arail bish yumaa huuhdiin mongonoos bish dangar danhar toriin alban tushaal and tom landaasaa hasaasai bileedee

+ Leave a Comment