Төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төсөлд хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй юм.  Засгийн газар өөрсдийн болон олон улсын байгууллагын судалгаанд тулгуурлан оффшор бүсийг тогтоохоор хуулийн төсөлд тусгасан байна. Мөн төрийн албанд орохоор нэр дэвшигч нь оффшор бүсэд данстай бол түүнийгээ зургаан сарын дотор эргүүлэн татахаар тусгажээ. Тус саналыг байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Сэтгүүлч Баясгалан

2Comments

Add yours

+ Leave a Comment