Визний асуудлаар санал солилцлоо

 Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай өчигдөр  уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг ярилцсан байна.

Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан бөгөөд уг  уулзалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд 4, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд 5 жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох талаар тохиролцоонд хүрэв.

Түүнчлэн Иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Сэтгүүлч Гэрлээ

8Comments

Add yours
  1. 1
    bold

    хуучнаараа л байгаан биш үү,арайхийж мульти визтэй боллоо гэтэл 30 хан хоног дарж энэ тэр,шог юмаа

  2. 2
    bold

    archaagui gedeg ni mongoldoo ajil oldoxgui,bid nar ter solongost chin ochij amidralaa zalguulj baina shuu de,tegeed ydaj 3 sar maraar bolgochixgui

  3. 3
    tsetuulei

    ydaj 5 jiliin visee 90 xonogoor daruuldag bolchxood ym xiisen tsarailaasai Munkh-Orgil gegch Gorilla min

  4. 4
    булган

    ter solongosuudad oorsodod ni iim tsenzur taviad baigaa boloxoor solongosiin talaas manaixand xatuurxaad baigaa ym baina lee,neex xujaa nartaa xatuu shaardlaga tavidag ch ym shig ,xariltsan ashigtai,ard tumendee xeregtei ,ashigtai shiidver gargaj chadaxgui archaagui yam ym da

  5. 6
    Tuya

    ydaj xymraltai xetsuu uyd visnii xongolot edeldeg bolchuul neg xeseg xumuusiin amidarld mun ch ix noloolnoo,gadaad yam ch gej ard olniixoo toloo yu ch xiij chaddagui malnuud baix ymaa,solongos yvax geed ymar olon xumuus xamag mongoo ureed xulxiduulaad yvj baigaag ene malnuud medexgui l de

  6. 8
    Кharla khairan

    Хуучнаараа болж байсан юмыг үхсэнийх нь визны хөнгөлөлт,улам хүндрүүлчихсэн байна ш дээ,амьсгаа юмаа,энэ Мөнх оргил гэдэг новш зайлаасай

+ Leave a Comment