Хөрөнгө оруулалтын төслүүдэд зээл олгох чиглэлээр хамтарч ажиллана гэв

Элчин сайд Б.Дэлгэрмаа “Олон улсын хөрөнгө оруулалтын банк”-ны дарга Н.Н.Косовтой тус банкны төв байранд өөрийн хүсэлтээр уулзан Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн албан захидлыг уламжлав. Уулзалтад тус ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга, ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр нар оролцов.

 

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцов. Элчин сайд Б.Дэлгэрмаа Олон Улсын Валютын Сантай хамтран “Extended fund facility” буюу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэж, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан чухал амлалтуудаа хэрэгжүүлж эхэлснийг танилцуулав.

Мөн уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах, түүнийг төрөлжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх дээрх хөтөлбөрийн дагуу Олон улсын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэг, зарим төслийн санхүүжилт чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

“Олон улсын хөрөнгө оруулалтын банк”-ны дарга Н.Н.Косов Монгол Улс, түүний дотор Сангийн яам, Төв банктай хамтын ажиллагаагаа цаашид улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд зээл олгох чиглэлээр ажиллахаа мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: Г

+ There are no comments

Add yours