Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аян эхлүүлжээ.Тус аянд нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид хамрагдах бөгөөд аяны хүрээнд сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхийн зэрэгцээ амьдралын бодит баталгаа бол мэргэжлээ зөв сонгох юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.Аяны нээлтэд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 33, 48, 85 дугаар сургуулийн төгсөх ангийн нийт 500 орчим сурагч хамрагдлаа.
Тус аян нь төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь тэдний амьдралын бодит баталгаа болохоос гадна Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдал хангагдах хүчин зүйл болох юм. “Ирээдүйн эзэд” аян нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгүүлч Гэрлээ
+ There are no comments
Add yours