Зам тээврийн ослоор 300 хүүхэд нас баржээ

Замын цагдаагийн албанаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргиилэх өдөр” болгон зарласан. Энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Сүүлийн 6 жилийн хугацаанд   зам тээврийн осолд 7410 хүүхэд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн байна. Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.

Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.

 

 

 

Д/д

 

Бүртгэгдсэн осол

 

Гэмтэл бэртэл авсан хүүхэд

 

Нас барсан хүүхэд

 

Хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд

201161765628131
201296293540162
201395997043183
20141218123137197
20151195116448233
20161112108954225
Нийт606360452501131

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours