Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэл хотод үйлчилж буй дугаарын хязгаарлалтыг зуны цагийн хуваарьт шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэхүү өөрчлөлт аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилэх юм.
Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчилэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Үүний дагуу ирэх долоо хоногоос бүсчилэлийг тэлэхээр болсон гэдгийг холбогдох албанаас анхааруулав.
Сэтгүүлч Гэрлээ
buchlele teluul amar baixgui yu