Ой хээрийн бүсэд хуурайшилт өндөр байна

 Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны үеэр НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээгээр нийслэл хот орчим хуурайшилтын эрсдэлийн “Аюултай” зэрэгт байгааг анхааруулж байна. Хуурайшилтын улиралд эхэлж байгаа тул нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэн, аялал зугаалгаар явж буй иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаль хамгаалагчдын бэлтгэл бэлэн байдалд хяналт тавин ажиллаж байна” гэв.

Мөн “Үерийн далан суваг дээр рекламын байгууламжуудыг суурилуулсан байгаа нь үерийн хамгаалалтын байгууламжийг эвдлэх, засвар үйлчилгээ хийх нөхцөлийг алдагдуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17, А/18, А/19 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын бохирдлоор 346 улсын /ахлах/ байцаагчид 2.808 иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 2.143 мэдэгдэх хуудас, 51 зөвлөмж, 46 албан шаардлага, 16 акт, 7.6 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, 137 объектод цахилгаан халаагуур тавиулж, 20 объектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулж ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Сэтгүүлч Намуун

+ There are no comments

Add yours