ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-нд дуусна

2017 оны ЭЕШ-д 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ хавар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөх юм байна. Харин гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.

ЭЕШ өгч байгаа шалгуулагчид орос, англи, монгол хэлний шалгалтын тест бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалт давхар өгөхөөр болсон. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цагт дуусна. Шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй юм байна.

+ There are no comments

Add yours