Өнөөдөр Дэлхийн хамгийн хурдан галт тэргэнд суув. Зөрөөд өнгөрч байгаа галт тэрэгний цонхыг нь харж чадахгүй жирэлзээд л өнгөрч байна гэхээр гайхалтай хурдтай явж байгаа биз!
Тийм хурдтай явж байхад нь аягатай ус ширээн дээр нь тавихад асгарах байтугай цалгих ч үгүй гэж ярьдаг нь үнэн юм билээ.
Өнөөдөр өөрөө харж мэдэрлээ. Үнэхээр гайхалтай юмаа.. Маш хол газрыг ойролцоогоор 600км газрыг өнөөдөр ямар хурдан туулаад ирвээ! Нүд ирмэх зуур л нэг мэдсэн ирэх газраа ирчиж.. Манай Улс ийм галт тэрэгтэй байсан бол Улаанбаатараас Дарханлуу өдөрт хэд хэд ирээд буцчих байсан байхдаа ^^
– Эхнээр хотоос хөдөлж байна шүү. Хоолоо хийгээрэй гээл :> нөхөр нь дарханд гэртээ яваад очтол хоол нь болоогүй байж байдаг бол гоё уу. 🙂) ??Тийм хурдан тэ :>
Өнөөдөр энэ галт тэргэнд бүгдээрээ л ном сонин утсаа ширтээд явж байхад тэр дунд нэг “Монгол залуу” л элдвийг ажин сониурхаж явлаа. 🙂 Япон улсад метро галт тэрэгнээс их юм алгаа. Манай Улаанбаатард prius машин их байдаг бол энд prius үнэндээ өдрийн од шиг л цөөхөн байдаг юм байна. Уг нь япон чинь prius машины өлгий үйлдвэрлэгч орон шүү дээ. -.-
Тэр prius машинуудыг нь манайхан л бүгдийг нь худалдаад авчихдаг бололтой 🙂). Заза Тэр машин болон авто замых нь талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулнаа за 😉
Энэ гайхалтай галт тэрэгний талаарх бяцхан мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцья гээд л би чинь их л хичээлээ. 🙂 Манай Монгол ийм гоё хурдны галт тэрэгтэй бол нээрээ мөн сайхнаа.
[su_youtube url=”https://youtu.be/92Vtz0nvdL8″ autoplay=”yes”]Content 3[/su_youtube]
Галт тэрэгний цэвэрлэгч нар. Галт тэрэг ирэх үед галт тэргийг маш хурдан цэвэрлэж дараагын суух хүмүүсд цэвэр орчинг бүрдүүлж өгөх хүндэт үүрэгтэй хүмүүс. Эдний ямар хурдан ажилладаг талаар нэвтрүүлгүүд зөндөө гардаг үзэж байсан биздээ .🙂
Суудал бүр доороо ийм залгуур цэнэглэгчтэй. Интернет ч орох боломжтой юм билээ. Наяс байгаа биздээ.. Ёстой л бүх зүйлс нь хүнийхээ төлөө бүтээгдсэн байгаам шүү.
Мэдээж замдаа хооллох хэрэгтэй тиймүү. Амттай харагдаж байна шүү. 🙂
Энэ тамхи татах өрөө. Би зургийг нь авах гээд орж ирэв. Миний өмнөхөн нэг хүн тамхи татчаад зөрөөд гарсан ч.. Ороод ирхэд Тамхи үнэндээ үнэртэхгүй байналээ. Утааг нь бол ховх сорчихдог юм билээ хэхэ. Цэвэрхэн гэж жигтэйхэн.
Тааз.:)
Цонхоор…
Дотроо нэг иймэрхүү. Миний муу гар надаас илүү од юмаа 🙂)
Ингээд л цонхоор хараал. Пөөх.. Пөөх.. гээл явж өгнө шүү дээ.. Сайхаан сайхан 🙂
Гоё байгааздээ…
Өнөөдөр та нар тэнгэрт байгаа “НАРЛУУ” харсан уу 🙂 би ч бас харсан ^^
Газрын зураг уншаад сурчихвал их хэрэгтэй юм билээ шүү 🙂
Бичсэн: Zolzaya Enkhjargal Zaya
wooow