Сайн байцгаана уу. Намайг Золоо гэдэг. Миний бие яг одоо Чингис хаан олон улсын нисэх буудлаас Япон улсыг зорин нисэх гэж байна. Та бүхэнд Япон Улсын сонин сайхан, соёл хөгжлийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэх болноо.
Улаанбаатараас 6цаг явсны эцэст Япон улсад ирлээ. Энэ негее алдарт хачико нохойны хөшөө. Энд ирсэн хvн хөшөөг ирж vзээгvй бол японд очсон гэж бvv ярь гэдэг юм билээ. хэхэ..
Миний ард энэ нохойтой зургаа даруулах гээд тvмэн хvн тойроод зогсож байгаа гээд боддоо.
Япон охид хөөрхөн юмаа. Их цэвэрхэн царайтай юм. Хамгийн их анхаарал татаж ажиглагдсан зvйл нь нvvрээ тийм ч их буддаггvй бололтой. Харин нvднийхээ доод хэсгээ vл ялиг ягааруулчихдаг юм байна. тэр нь тун дажгvй харагдах юм. яагаав anime хvvхэлдэйн дээр охид нь ичингvйрхээр хацар нь ягаараал эхэлдэгдээ :> яг тэр шиг л цав цагаан царайтай том алаг нvдтэй охид байх юм хэхэ :p
Манай улаанбаатарын зарим охид шиг хемсег нь нисч яваа шувуу шиг, хамрын сvvдэр гэж хөөдчихсөн юм шиг тийм будалттай охид нэг ч алгаа. Харин залуусын хувьд гэвэл манай Монгол залуус шиг хүдэр залуус тун ховор байдаг юм байна. Мэдээж хараад “пөөх” гэмээр этгээд гаж хувцаслалттай, vс засалттай хvмvvc бол энд зөндөө байна. Бүр айхтар тод яв ягаан өнгийн оймс, өмд, цамц, vcтэй залуу энд гудмаар зvгээр л ундаа уугаад алхаад явж байх юм. Манай улаанбаатарт тийм хувцастай залуу явж байвал эр эмгүй чулуугаар бөмбөгдөөд зургийг нь аваад элдвээр доромжлоод яах байсан бол хэхэ. Та нар японд ирвэл Харажүкү гээд гудмаар заавал зочлоорой..
Нэг үгээр хэлвэл тэнд л жинхэнэ дэлхийгээс холдчихвуу гэмээр янз янзын хүмүүстэй тааралдах болно 🙂 их сонирхолтой! Хүний эрхийг их дээдэлсэн улсууд байх юм. Энд хүн юу ч өмсөж яаж ч болно. Хэн ч түүнийг шүүмжлэхгүй 🙂 яг түүн шигээ бусдад бас төвөг болохгүй байх ёстой гэдгээ хүүхэд хөгшидгүй бүгд ухамсарладаг бололтой <3 Гайхалтай улс юмаа. 🙂
Мартсанаас энэ зурган дээрх 4 замын уулзвар чинь нөгөө кинонууд дээр гараад байдаг алдарт 4 замын уулзвар чинь шүү дээ.. Ямар их хүн гарцаар зам гарч байгааг хардаа ^^
Мартсанаас энэ зурган дээрх 4 замын уулзвар чинь нөгөө кинонууд дээр гараад байдаг алдарт 4 замын уулзвар чинь шүү дээ.. Ямар их хүн гарцаар зам гарч байгааг хардаа ^^
За түр баяртай… Удахгүй уулзая.
Бичсэн: Золоо
+ There are no comments
Add yours