2017 оны дөрөвдугаар сарын 7-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 58,607 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол савхи” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.93%-иар өссөн бол “Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.53% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаас 5,078,160 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр “MSE ALL” индекс 841.28 нэгж болж 1.23%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,505,580,960,513 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
+ There are no comments
Add yours