Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулгаар эхлүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслөөр олон нийтийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг явуулах, тэрхүү санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хийхээр зорьж буй юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийх нь зөв. Сүүлийн үед хоёр танхимтай байх асуудлыг хөндөж байна. Хэрэв хоёр танхимтай байх тухай асуудлыг оруулж ирвэл энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх биш, шинээр Үндсэн хуулиа бичих түвшний ажил болж хувирна. Иймд энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг, “Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй. Гэхдээ нийтийн санаа бодлыг тусгах нэрээр өнөөгийн болж бүтэхгүй зүйлсийг бүгдийг багтаах гэж оролдох нь зохисгүй. Үүний оронд ирээдүй хойч үе рүүгээ чиглэсэн байдлаар нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй” хэмээв.

+ There are no comments

Add yours