УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн хууль санаачлагчийн илтгэлдээ, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр, ОУВС-гийн хөтөлбөрт хамрах гэж байгаатай холбогдуулж төсвийн нэгдмэл байдал, төсвийн тогтвортой байдлыг хангах шаардлагын үүднээс тодотголыг өргөн мэдүүллээ. ОУВС-д хамрагдахын тулд манай улс гурван тохиргоог дотооддоо хийхээр үүрэг хүлээсэн. Үүний нэг нь төсвийн тодотгол юм. Иймд бодлогын чанартай зоримог өөрчлөлтийг тодотголоор оруулж ирж байна” гэлээ.
+ There are no comments
Add yours