Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлэх болсон талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэхүү шаардлагад, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа С.Баяртай холбоотой улс төрийн авилгын асуудал Монгол Улсын нэрийг олон улсад унагааж байгаа тул түүнийг яаралтай эргүүлэн татах, оффшортой асуудлаар С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэг прокурорын шатанд удааширч байгаад онцгой анхаарыг тусгажээ.Мөн хэрэг удааширч байгаагийн шалтгааныг олон нийтэд мэдэгдэж, шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлэхийг тусгажээ.
Түүнчлэн, УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан шаардлагад, оффшор данстай нэр холбогдож байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор өргөн барихыг шаардсан байна. Тэд уг шаардлагынхаа хариуг 4-р сарын 12-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордноос хүлээж авах тухайгаа хурлын үеэр мэдэгдлээ.
+ There are no comments
Add yours