УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

1 min read

 УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлнэ. 2017 оны хаврын чуулган түүний бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн чуулган болж байгаа юм.

Хаврын чуулганаар 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, 2017 оны төсвийн тодотгол, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

+ There are no comments

Add yours