Сурагчдад гэмт хэргийн хор нөлөөлөлийн тухай сургалт зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг 2016 он, 2017 оны эхний 2 сарын байдлаар судалсан байна.

Уг хугацаанд тус дүүргийн хэмжээнд насанд хүрээгүй этгээдтэй холбоотой 83 гомдол, мэдээлэл авагдсан нь нийт гомдлын 1.4хувийг эзэлжээ.  Тус гомдол, мэдээллээс 21 гомдол, мэдээллийг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 38  насанд хүрээгүйэтгээдэд холбогдох 62 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Гэмт хэргийн ангилалаар нь авч үзвэл хүнд хэрэг 6 буюу 9.6, хүндэвтэр хэрэг 29 буюу  46.7 хувийг, хөнгөн хэрэг 27 буюу 43.5 хувийг тус тус эзэлжээ. Судалгааны дүнгээс үзэхэдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд зүйлийг хулгайлах” 31 гэмт хэрэгт 20 хүүхэд холбогдсон нь нийт хэргийн 50 хувийг эзэлж байгаа аж.

Судалгааны дүнд үндэслэн Хан-Уул дүүргийн Прокурорын газар Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран гуравдугаар сарын 24-ний өдөр тус дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн ахлах  ангийн сурагчдад  “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтад 168 сурагч  хамрагджээ.

Сэтгүүлч Гэрлээ

+ There are no comments

Add yours