ТЭД МОНГОЛООРОО ОМОГШИНО

“Ариун далбаа” дэд төсөл нь Монгол хүн бүрийн нандигнан дээдлэх ёстой төрийнхөө далбааг эх орондоо үйлдвэрлэх, төрийн далбааг урласан хүн бүрийг алдаршуулах зорилготой. Ингэснээрээ Монгол хүн бүр эх орноо болон өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөж өнгөрсөн түүх, соёл зан заншлаараа бахархах, ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” хэмээн тус төслийг санаачлагч Н.Цэндбат өгүүлсэн.

Харин “Эвтэй Монгол” дэд төсөл нь  Монгол Улсын 21 аймгийн театраас сонгогдсон 21 дуучин “Төрийн дуулал”, “Халуун элгэн нутаг”, “Өнө мөнхийн орон” зэрэг дууг дуулж Монгол хүн бүхэн нутаг ус, жалга дов, шашин шүтлэг, эрх мэдэл, эд хөрөнгөөрөө талцан хуваагдалгүй эв нэгдэлтэй амьдрахын утга учрыг ухуулан таниулах гэнэ. Уг арга хэмжээ төрийн далбааны өдөр буюу наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдах аж.

+ There are no comments

Add yours