Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцрох асуудлаар УИХ-д хандлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг  огцрох асуудлаар УИХ-д хандлаа

Өнөөдөр Парламентад суудалгүй намууд оффшор хуйвалдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат хэлэхдээ” Өнөөдөр бид дөрвөн асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт Оффорт данс, хөрөнгө эзэмшихийг Монгол Улсын иргэн,хуулийн этгээдүүдэд бүр мөсөн хориглож, нуусан хөрөнгө нь илэрсэн нэр бүхий иргэд, хуулийн этгээдүүдийг зохих журмын дагуу шийтгэхийг шаардаж байна. Хоёрдугаарт эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувийг  худалдан авалтыг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттай гэмт хэрэг хийсэн байж болзошгүй сэжигтэн этгээдүүд болон хамсаатнуудыг цаг алдалгүй хууль, хяналтын байгууллагаар шалгуулж шударга ёсыг тогтоох. Гуравдугаарт төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны  амь насыг хөнөөсөн гэт хэргийн мөрдөн байцаалт, хэргийн үнэн бодит байдлыг дэлгэж, хүний эрхийн эрхийг зөрсөн байж болзошгүйг УИХ анхааралдаа авах. Дөрөвдүгээрт дээрх гурван асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр байнга холбогдож байгаа тул Үндсэн хуульд заасны дагуу хугацаанаас өмнө огцруулахыг шаардаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.