УИХ-ын хаврын чуулган маргааш 10 цагт нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор болжээ. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцдог. Энэ удаагийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэх бөгөөд үүгээр түүний бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн чуулган болж байна.
Харин УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бий болсон шинэ парламент хоёр дахь чуулганаа эхлүүлэх юм. Энэ удаагийн парламентын бүрэлдэхүүнд Монгол Ардын Нам 65, Ардчилсан Нам 9, Монгол Ардын Хувьсгалт Нам, бие даагч тус бүр 1 төлөөлөл сууж байна. УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх 6 удаагийн парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм байна.
+ There are no comments
Add yours