Төвбанк 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна.
Алт-2 хөтөлбөрт тусгасан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэгт Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын мэргэжилтнүүд багтсан бөгөөд судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулахаар ажилдаа оржээ.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж иржээ. Харин сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж буй аж. Гадаадад цэвэршүүлж буй алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг учир Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг албаныхан хэлж байна. Манай олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд үүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг аж.
Б.Заяа
+ There are no comments
Add yours