ХЗДХЯ 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХЗДХ-ийн сайдын зөвлөх Н.Чинбат, Хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн багийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ нар оролцсон юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Шүүх, хууль сахиулах байгууллагууд тус бүрдээ мэдээллийн сан бүрдүүлэх, дотоод үйл ажиллагааны удирдлагын систем болон анхан шатны бүртгэлийн системүүдийг нэвтрүүлэх ажлуудыг хийж байсан хэдий ч нэгдсэн стандартгүй мэдээллийн сангууд бий болсон, цахим орчинд мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хангалттай нөхцөл бүрдээгүй, статистик мэдээ, мэдээллийн нэгдсэн эх үүсвэргүй зэрэг нөхцөл байдлууд байсан.Тиймээс гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын нэгдмэл мэдээллийн дэд бүтэц бий болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй болгох, иргэдэд шүүх, хууль сахиулах байгууллагын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам “Хууль зүйн цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа юм” гэлээ.
Эх сурвалж: ХЗДХЯ
+ There are no comments
Add yours