“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас 2017 оны төсвийн тодотголд тусгасан зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэн татах шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлэв.
Уг шаардлагад, “Засгийн газар төрийн байгууллагуудын зардлыг бууруулах алхам хийгээгүй хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн насыг нэмэх зэрэг арга хэмжээ авч байгаа нь иргэдийн амьдралд хүндээр нөлөөлөх буруу шийдэл боллоо. Иймд 2017 оны төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх заалтуудыг эгүүлэн татах, ашигт малтмал хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй дуудлага худалдаагаар зохион байгуулах, оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан асуудлыг УИХ, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж, хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг шаардаж байна.
Ингэснээр улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахаад зогсохгүй нийгэмд шударга ёсыг тогтоох томоохон алхам болно” гэжээ.
Ч.Ариунболд
+ There are no comments
Add yours