“Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сургалт эхэллээ

2018 онд Монгол Улсад зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулж, сэтгүүлчдийг татан оролцуулах, Онцгой байдлын алба болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчдийн оролцоо” сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтын нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн Мэдээлэл технологи, харилцаа холбооны газрын Харилцаа холбооны менежер хатагтай Видя Рана, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази номхон далайн хувийн секторыг хариуцсан мэргэжилтэн ноён Эндрив Макэлрой нар оролцов.

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй тус сургалтад төвийн телевиз, сонин, сайтын 40 орчим сэтгүүлч хамрагдан гамшгийн талаарх мэдээ, сурвалжлага хэрхэн бэлтгэх, Гамшгийн эрсдэлийг бууруулахад сэтгүүлчид хэрхэн оролцох, 2018 онд зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр Монголын сэтгүүлчид мэдээ, сурвалжлага хийх боломж зэрэг сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.

Мөн сургалтын үеэр сэтгүүлчид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэвлэл мэдээллийн төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.

ЭХ СУРВАЛЖ: ОБГ

+ There are no comments

Add yours