“Оюу толгой” энэ онд 140 мянган алт үйлдвэрлэнэ

 “Оюу толгой” энэ онд  140 мянган алт үйлдвэрлэнэ

“Оюу толгой” компани энэ онд баяжмал дахь агуулгаар 130-160 мянган тонн зэс болон 100-140 мянган унци алт үйлдвэрлэхээр төлөвлөснөө хэвлэлийнхэнд танилцууллаа.

Түүнчлэн тус компани 2017 онд үйлдвэрлэхээр тооцож буй баяжмалын борлуулалтын гэрээний дийлэнхийг байгуулжээ.

Жилийн турш ил уурхайн дөрөв, зургадугаар үе шатаас олборлолт хийх бөгөөд зэсийн агуулга ойролцоогоор 25 хувиар, алтны агуулга өмнөх жилээс тал хувиар буурах төлөв гарчээ. Харин капиталын хөрөнгө оруулалтын зардлын мөнгөн зарцуулалт 2017 онд ил уурхайд 100 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 825-925 сая ам.доллар байх төлөвтэй байна.

Мөн “Оюутолгой” ХХК 2020 оны дунд үед гүний уурхайн анхны үйлдвэрлэлийн хүдрийг гаргах, гүний уурхайн үйлдвэрлэлийг 2021 оны эхэн үеэс тогтвортой түвшинд хүргэнэ гэсэн төлвөө хадгалж байгаа аж.

Өнгөрсөн онд тус компани 828,600 тонн баяжмал борлуулж 1.2 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published.