Смарт картын үнэ хямдарлаа

Нийслэлчүүд ирэх бямба гаригаас автобусанд зөвхөн цахим картаар үйлчлүүлэх шийдвэрийг холбогдох байгууллагууд гаргасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ.

Автобусанд зорчих “U money” картыг 3600 төгрөгөөр худалдан борлуулдаг. Харин нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хураах болсонтой холбогдуулан 2000 мянган төгрөгөөр борлуулж байна. Энгийн цахим картыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл 2000 мянган төгрөгөөр карт цэнэглэн, борлуулдаг 451 цэгээр худалдаалах юм байна. Карт худалдах болон цэнэглэх гэрээт цэгийн тоог 500 болгож, нийтийн тээврийн цагийн хуваарьтай эдгээр цэгийн цагийн хуваарийг ижилсүүлэх юм байна.

Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-аас дүүрэг хороодын нийгмийн ажилтнаар дамжуулан амьжиргааны баталгаажих түвшин доогуур зорилтот бүлгийн иргэдэд 20 мянган карт үнэгүй тараах юм. Зөвхан картыг л үнэгүй олгож байгаа бөгөөд иргэн картаа  мөнгөөрөө цэнэглэх юмШувуун фабрик, Био комбинат, Өлзийт, Налайх зэрэг хот орчмын чиглэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ иргэд 700-900 төгрөг төлж зорчдог. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс энэ чиглэлд үйлчлүүлдэг өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тарифийн зөрүү өгөхгүй зорчих шийдвэрийг Нийслэлийн тээврийн газраас гаргажээ.

Автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хураах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 86 чиглэлийн 920 автобусанд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шалгагч ажиллах юм байна. Нийслэлийн тээврийн газраас шалгагч нарын ажиллах журмыг шинэчлэн баталж, сургалт зохион байгуулсан аж.

Шалгагч нь ажлын үнэмлэхтэй байх бөгөөд уг үнэмлэх нь өөрийн цээж зурагтай, автобус баазын баталсан тамгатай, нийслэлийн тээвийн газрын эрх олгосон тамгатай байна. Мөн шалгагч бүр өөрийн карттай байх бөгөөд үүгээр төхөөрөмж ажиллаж байгаа эсэхийг шалгах аж.

Авто тээврийн тухай хуульд “Тээвэрлэгч нь хөлсөө төлөөгүй тохиолдолд түүнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу шалгагч шаардлага тавих эрхтэй. Хэрэв хөлсөө төлөөгүй тохиолдолд тээвэрлэхгүй байх эрхтэй. Цаашлаад авто тээврийн улсын байцаагч нар хөлсөө төлөөгүй тохиолдолд  5000 мянган төгрөгөөр /бэлнээр/ торгох юм байна.

Нийтийн тээвэрт  дөрөвдүгээр сарын 1-ний бямба гарагаас мөнгөний хайрцгийг хурааж, бэлэн мөнгөөр бус картаар төлбөрөө төлж зорчих шийдвэр гаргалаа.

 

+ There are no comments

Add yours