Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачлан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Хүүхэд хөгжил, Хамгаалал” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхэд, тэд бие мах бодь, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тиймээс тэдний сэтгэл санааг тайван байлгаж мэдүүлэг авах өрөөг тохижуулжээ. Учир нь хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүс хувийн онцлогтой, нууцтай ч байдаг. Хохирогчийн өгсөн мэдүүлгийг бэхжүүлж, баримтжуулж авахад янз бүрийн шаардлага, нөхцөл үүсдэг байна. Тиймээс тус хэлтэс тусгай тоноглол бүхий камертай, аудио, видео бичлэг хийх боломжтой, гэмт этгээдийг таних ажиллагааг явуулж болохуйцаар тусгайлан тоноглож өрөөгөө тохижуулжээ.
Эх сурвалж: ЦЕГ
+ There are no comments
Add yours