Улсын хэмжээнд 1.7 сая нь бойжиж байна

Улсын хэмжээнд 1.7 сая нь бойжиж байна

Улсын хэмжээнд мал төллөлт  7.3 хувьтай  буюу 1.8 сая хээлтэгч төллөн 1.7 сая төл бойжиж байна хэмээн салбарын яамнаас мэдэгдлээ.

Тодруулбал өмнөх  долоо хоногтой харьцуулбал 968.0 мянгаар нэмэгдсэн бөгөөд гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж буй аж.

Өнгөрөгч оны тооллогоор  Монгол Улс 61.5 сая толгой малтай болж,  оны эхэнд 26.0 сая эх мал тоолуулсан бөгөөд жилд дунджаар 80 орчим хувиар төл хүлээн авдаг хэмээн албаныхан ярьж байна.

Дээрх тооцоогоор  манай улс 20 саяас доошгүй төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарчээ. Мал төллөлт зургадугаар сарын 15 хүртэл  үргэлжлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published.