Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо болж буй “Аюулгүй байдлын төлөөх эв нэгдэл” сэдэвт Интерполын олон улсын форумд оролцож байна.
Энэхүү форумд дэлхийн 50 гаруй орны Дотоод хэргийн сайд оролцож байгаа бөгөөд энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират улсын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Саиф Бин Зайед Аль Нахайяантай энэ сарын 28-ны өдөр уулзав.
Уулзалтаар хоёр орны дотоод хэргийн яам болон харьяа байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Үүний дотор цагдаагийн байгууллагын талаар харилцан туршлага солилцох, цагдаагийн алба хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Интерполын дарга, НҮБ-ын Дотоод хэргийн асуудал хариуцсан даргатай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
+ There are no comments
Add yours