Хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн арилжаагаар 14 мянган тонн ямааны боловсруулаагүй ноолуурыг арилжиж, үнийн дүн нь 1 тэрбум 377 сая төгрөг болсон байна.
Ямааны ноолуурын дундаж ханш нэг кг нь 90 орчим мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 20 орчим мянган төгрөгөөр өсчээ. Өнөөдрийн байдлаар Эмээлт зах дээр нэг кг ноолуурыг 88-90 мянган төгрөгөөр худалдан авч байна. Харин Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар нэг кг боловсруулаагүй ноолуур 98357 төгрөгийн өртөгтэй байв.
+ There are no comments
Add yours