Ирэх бямба гарагт Сүхбаатарын талбайд ном солилцоно

Ирэх бямба гарагт Сүхбаатарын талбайд ном солилцоно

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт төв талбайд зохион байгуулах ажээ.

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг ирэх сарын 1-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү үйл ажиллагааны зохион байгуулалтыг улам сайжруулах үүднээс залуучуудын оролцоог нэмэгдүүлсний зэрэгцээ өдөрлөгт ирсэн эхний 200 хүнд гарын бэлэг бэлтгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.