Америк долларын ханш өмнөх сараас 29 төгрөгөөр буурчээ

Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш “Найман шарга” валютын  зах дээр 2453 төгрөгт хүрчээ.

Тодруулбал тус зах дээр ам долларыг 2450 төгрөгөөр худалдан авч, 2453 төгрөгөөр борлуулж байна. Харин Төвбанкны зарласан ам.долларын ханш 2453 төгрөгтэй тэнцэж байна.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ойрын өдрүүдэд тогтвортой байгаа бөгөөд ам.долларын ханш сарын өмнөхөөс 29 төгрөгөөр буураад байна.

Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар Төрийн банк  ам.долларыг 2450 төгрөгөөр авч  2464, Хаан, Голомт  банк ам.долларыг  2448 төгрөгөөр худалдан авч, 2462 төгрөгөөр борлуулж байв.

+ There are no comments

Add yours