Header Image

Смарт картыг 2000 төгрөг болгон хямдруулжээ

Смарт картыг 2000 төгрөг болгон хямдруулжээ

 Ирэх сарын 01-ээс эхлэн нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, иргэд зөвхөн картаар үйлчлүүлдэг болно. Энэ хүрээнд амжиргааны түвшин доогуур бүлгийн иргэдэд 20 мянган картыг үнэгүй тараахаар болоод байгаа билээ.

Мөн карт борлуулах цэгийн тоог 31-ээр нэмэхээр төлөвлөжээ. Одоо 449 цэг иргэдэд карт борлуулж байгаа бол үүнийг 480 болгох юм байна. Эдгээр цэг нь өглөө 06.00 цагаас оройны 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал авах аж. Түүнчлэн 3600 төгрөгөөр худалдан авдаг картыг 2000 төгрөг болгож хямдруулжээ. 25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих эрхтэй болно.

25 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд сарын турш хязгааргүй зорчих эрхтэй болно.

Мөн  иргэд нийтийн тээвэрт гар утасныхаа “Сим” картыг уншуулж зорчихтой болжээ. Ингэхдээ гар утасныхаа “Сим” картыг “NFC” сим картаар сольж,зорчих төлбөрөө хийх боломжтой юм байна. Уг картыг “Юнител” -ийн үйлчилгээний салбарт борлуулж байгаа гэнэ. Энгийн смарт картыг иргэд “Улаанбаатар смарт карт” компанийн Хэрэглэгчийн төв, нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвийн “Драгон”, “Мишээл”, “Дүнжингарав” салбараас авах боломжтой аж.

Уг нь анх нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлэхдээ хотын экс удирдлагууд картаар үйлчлүүлэгч иргэдийн тоо 90 хувьд хүрвэл бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар төлөвлөж байжээ. Гэвч иргэдийн тоо энэ хувьд хүрээгүй бөгөөд нийтийн тээврийн орлого 30-40 хувиар буурсан байна.

Тиймээс автобусанд зорчиж буй иргэдийг заавал картаар үйлчлүүлдэг болгох зорилтыг тавиад байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published.