ХХААХҮ яамыг шалгаж байна

ХХААХҮ яамыг шалгаж байна

АТГ-ын даргын удирдамжийн дагуу ажлын хэсгийнхэн энэ сарын 13-наас нэг сарын хугацаатай яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж эхэлжээ.

Энэ хүрээнд АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг ХХААХҮЯ-нд ажиллаж байна.

Ажиллах хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй  танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх,  авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published.